Сэлэнгэ аймагт 14 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг”, “Бэрлэгийн цагаан тохой” гэх газруудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Монтэнгэр” ХХК 0.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, “Бэрлэг майнинг” ХХК 6 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 8 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг холбогдох стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байлаа гэж МХЕГ-аас мэдээллээ.
Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын “Нөхөн сэргээлтийн өдрийг зарлах тухай” тогтоолыг танилцуулж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийх боломжит бүх талбайдаа нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх талаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага өгч ажилласан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ