Ерөө сумын эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийлгэж байна

Ерөө сумын нутагт хууль бус алт олборлогчид голын сав бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус сумын 2 дугаар багийн "Бэрлэг", "Ялбаг" зэрэг газруудад нөхөн сэргээлт хийлгэж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулан материалжуулан шалгаж, тус газруудад ашиглаглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг "Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-иудаар тус бүр 2 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэн ажиллаж байгаа аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ