Есдүгээр сарын 1-нд сургуулиуд нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.
Нийслэлд 377 сургууль цахим хэлбэрээр элсэлтээ зохион байгуулж байгаа ба наймдугаар сарын 28 гэхэд нэгдүгээр ангийн элсэлт дуусах аж. Улс даяар 3069 багшийн сул орон тоо байгаагаас математик, бага ангийн багш, гадаад хэл, хими, биологи, дуу хөгжмийн багш нар эрэлттэй байна. 2350 орчим хүн багш хөтөлбөрөөр бэлтгэгдэж төгссөн. Мэргэжлийн багш нарын хангамж 90.3 хувьтай байна.
Нийт сургуулиуд наймдугаар сарын 28-наас өмнө сул орон тооныхоо хангалтыг хийж дуусгана. Улс даяар 140 борлуулалтын цэгээр 66 компани дүрэмт хувцас борлуулж байгаа ба нөөц хангалттай байна.
Цэцэрлэгүүдэд 2160 гар угаалтуурыг нэмэгдүүлсэн ба нэг угаалтуурт 46 хүүхэд ногдож байна. Сургуулиуд уламжлалт хэлбэрээр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй ба медиа контент хийж, веб хуудсаараа дамжуулан хүргэнэ. Хичээл есдүгээр сарын 1-нээс шууд эхлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ