Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 12:00 цагт Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоор баталгаажуулсны дараа нэгдсэн мэдээ гаргах аж.


Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ.


Өнгөрсөн сард гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт энэ шийдвэр дуусгавар болж буй билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ