Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Алдарт Apple хэрхэн үүссэн бэ?

Алдарт Apple хэрхэн үүссэн бэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-08 11:48:46
1976 оны 4-р сарын 01-нд Стив П. Жобс /Steve Jobs/, Стив Г. Возниак /Steve Wozniak/, Рональд Уэйн /Ronald Wayne/ нар Жобсын гэрийн гараашид Аппле Компьютер Компани /Apple Computer Company/ нэртэй компаниа байгуулжээ.
Эхлээд Apple I нэртэй Вознякийн бүтээсэн компьютерийг гар аргаар хийж, 1976 оны 7-р сараас 666,66 долларын үнээр Эх хавтангийн хэмжээнд зарж борлуулж үзэв. Энэхүү ажлаа эхлүүлэх санхүүжилт бий болгохын тулд Жобс өөрийн цорын ганц моторт тээврийн хэрэгсэл болох VW Microbus-ийг хэдэн зуун доллараар, Возняк HP-65 тооны машинаа 500 доллараар (2019 оны ханшаар 2,246 доллар) заржээ. Сүүлд Возняк “Би олон тоо холилдсон байхад дургүй болохоор энэ олон давтагдсан 6-ын тоотой үнийг гаргасан” гэж хэлж байж. 1977 онд 1 сарын 3-нд Уэйн компаниас гарч Жобс, Возниак хоёр үлдэв. Мультмиллионер Майк Маркулла 250,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн нь тэдний амжилтанд түлхэц болсон бөгөөд тэд компаниа “Apple Computer, Inc” болгов. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа гаргахад тусласан юм. Үйл ажиллагааны эхний таван жилийн хугацаанд тэдний орлого асар хурдтай өсч, дөрвөн сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. 1977 оны 9 сард 775,000 долларын жилийн борлуулалттай байсан уг компани 1980 оны 9 сар гэхэд жилийн 183 сая долларын жилийн борлуулалттай болж жилийн дундаж өсөлт нь 553% болсон нь итгэхийн аргагүй тэсрэлт байв.
Энэхүү амжилтад нь бизнесийн ертөнцийн анхны "алуурчин аппликейшн" болох Apple II ихэд нөлөөлсөн. 1979 онд гарсан хүснэгтийн програм болох VisiCalc Apple II-ийг анхны ширээний платформ болон сонгоход ихэд нөлөөлсөн билээ. VisiCalc нь бизнесийн зах зээлтэй холбогдох боломжийг бий болгож, гэрийн хэрэглэгчдэд Apple II худалдаж авч, оффистойгоо нийцүүлэн ашиглах давуу талыг үүсгэсэн.
Майкрософтын үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компанийн персонал-компьютерийн зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. 1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ийн зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа.
Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв. Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч программ, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг татаж болохуйц МP3 форматаар интернэтийн орчинд зарж эхэлсэн. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргалаа. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргасны дараа 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд ухаалаг утасны шинэ хувьсалыг хийсэн.
Компанийхаа нэрийг 2007 оноос Apple. Inc болгон өөрчилжээ.
Грашаас эхлэсэн хазсан алимны зурагтай лого бүхий тус корпораци одоо 147,000 гаруй албан хаагчидтай, дэлхий даяар 500 гаруй нэрийн дэлгүүртэй, 274 тэрбум гаруй долларын орлоготой, 338 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй, хэд хэдэн охин компани бүхий дэлхийн шилдэг корпорцаиудын нэг болсон байна. Тэдний түүх үргэлжилсээр.
Хоёр Стив
May be an image of 1 person and standing
Алдарт Apple II
May be an image of screen

Түүх эхлэсэн граж
May be an image of tree and grass
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-08 11:48:46

Сэтгэгдэл бичих