Булганыхан юм юмаараа анхдагч
болчихдог гэдэг үг ор үндэслэлгүй биш л юм. Нэр бүхий бөхийн нэрэмжит улсын
аварга шалгаруулах тэмцээнийг аймгийнхаа “хамаг том” дарга нарын бүрэлдэхүүнтэй
нүсэр зохион байгуулна гэж хэн санахав.
Аймгийн төсвөөс нь хагас зуун сая
төгрөг салхинд хийсэв. Нэг талаараа бөх Засаг даргатай аймаг аргагүй, спортын
арга хэмжээг дэмжих ёстой гэхчлэн зөвтгөж болох ч төсвийн мөнгийг өөрсдийн дур
зоргоор захиран зарцуулж байгаад л учир оршино.
Өөрсдөө ажлын хэсгээ ахлаад л
өөрсдөдөө захирамж гаргаж, үүрэгдээд төсвөөс хагас зуун саяыг чөлөөтэй
гаргачихаж байгаа аймаг Булган аймгаас ийн эхэлж байх шив. Өнөөх төрийн
хэмнэлтийн бодлого, бүс чангалах гэдэг юм тэр хойно хоцорч байх жишээний.
Он гараад сар ч болоогүй байхад
спортын арга хэмжээнд улсын гэх тодотгол өгчихөөд сая саяар нь хаяж байгаа
явдлыг олон нийт хэрхэн хүлээж авах бол. Ил гарсан баримт нь л энэ болохоос
цааш аймаг, улсын төсөв хэрхэн яаж зарцуулагдаж байгааг үл мэдэх.
Өнгөрсөн жилийн өдийд л гэхэд Булган
аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж албан
хэрэгцээний зориулалтаар "Ланд 200" автомашиныг 210 сая төгрөгөөр
авахаар авахаар тендер зарлаж, олны дургүйцлийг хүргэж байв.
Сэтгэгдэл бичих