Тэдний хажууд бид баян хүмүүс

Дэлхийн худалдааны төв, хөгжил дэвшлээрээ илүүрхэж байгаа Хонконгд ядуус байхгүй мэтээр ойлговол эндүүрэл. Олон сая хүн амыг бий болгож байгаа хүмүүсийн зарим нь үгээгүй ядуус юм. Гэвч тэдгээр ядуус гудамжаар тэнэж явдаггүй. Хэний ч нүдэнд өртдөггүй гэж хэлэхэд болно. Нэг үгээр хэлбэл засгийн газраас нь бодлогоор тэднийг зориулалтын торонд тэжээдэг.

“Торны хүн” гэдэг үгийг хонконгчууд бүгд мэддэг. Торны хүмүүст зориулсан бараг дүүрэг байдаг гэх. Тэд орон гэргүй, гэр бүлгүй, явах, хоргодох газаргүй өөрөөс нь өөр хэн ч байхгүй болсон гуйлгачид юм. Торны амьдрал хязгаартай. Нэг хүнд таван метр квм хүрэхгүй газар ногддог бөгөөд тэндээс илүү гарах ёсгүй. Нийтээрээ угсармалт торондоо аж төрцгөөнө. Тэрхүү торонд аж төрснийхөө төлөө бас түрээс төлнө. Сүүлийн жилүүүдэд торны түрээс нэмэгдэж байгаа нь тэдэнд хүндрэлтэй байгаа талаар ярьцгаажээ.

Хэдийгээр энэ торон амьдралыг үгүй болгосон хэмээн ярьдаг ч өнөө хэр нь байсаар. Социализмын үед Хонконг тэдгээр үгээгүй ядуусыг хотын төвөөр явуулахгүйн тулд хотоос зайдуу хэсэгт тор барьж тэднийг торонд амьдруулах болсон аж. Тухайн үед нийт хүн амын 20 орчим хувь нь нэн ядуу энэ ангилалд багтаж байсан байна. Харин өнөөдрийн байдлаар торонд зуун мянга хол давсан хүн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Хот хотуудын торны амьдрал бага зэрэг ялгаатай ч үндсэндээ нэг л утгатай. Торноосоо ч гарч чадахгүй гараад ч мөнгө олох чадваргүй хүмүүс хандивын хоол хүлээн сууж байдаг ажээ.

Торныхон ярихдаа “Засгийн газар биднийг нуухыг хүсдэг ч бидэнд огт санаа тавьдаггүй. Торноосоо ч гарч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий. Хэрэв нэг өдөр гарч яваад ирж чадаагүй бол торыг маань өөр хүн авчихна. Хэдий торонд амьдарч байгаа нь хэцүү ч түүнийгээ алдахыг хүсэхгүй байна. Засгийн газраас бидэнд санаа тавих хэрэгтэй. Бид ч бас иргэд шүү дээ” гэж ярьжээ. Торнууд байгаа өрөө тасалгаа нь үнэндээ хүн бүү хэл амьтан ч амьдрахын аргаүй. Гэсэн ч тэнд мянга мянган хүн амьдарч байгааг эрх баригчид тоохоо больжээ.

Гэсэн ч төмөр оромжид орох хүсэлтэй хүмүүсийн жагсаалт байнга дүүрэн байдаг ажээ. НҮБ-аас Хонконгийн хүн-шувууны оромжуудыг "Хүмүүнлэг бус" хэмээн тодорхойлсон ч тэнд амьдрагч хүний тоо нэмэгдсээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ