Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
МҮХАҮТ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэлээс нэг удаа чөлөөлөх хуулийн хүргүүлжээ

МҮХАҮТ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэлээс нэг удаа чөлөөлөх хуулийн хүргүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-08 10:10:59
     МҮХАҮТ-аас Коронавируст цар тахлын улмаас борлуулалтын орлого нь буурсан аж ахуй нэгж, хувиараа аж ахуй эрхлэгч, иргэнийг нийгмийн даатгал болон албан татварын өр төлбөр, шийтгэлээс нэг удаа чөлөөлөх “Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай” хуулийн төслийн саналыг боловсруулснаа УИХ, Засгийн газарт хүргүүлээ.  
     Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 2021 оны долдугаар сарын 1-нд дуусгавар болж байгаа бөгөөд, үүнээс хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй зах зээлийн дотоод зохицуулалтад найдаад үлдээвэл, одоогийн ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь ашигтай хэвээр үргэлжилж, ашиггүй ажиллаж буй санхүү, татварын эрсдэлд өртсөн хэсэг нь гүн хямралд орж, улмаар дампуурахад хүрэх юм.
     Тиймээс цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдан орлого нь буурч, нийгмийн даатгал, татварын өр төлбөрт орсон аж ахуй нэгж болон хувиараа бизнес эрхлэгч, иргэдийн нийгмийн даатгалын өр төлбөр, зарим төрлийн татварын өр төлбөр, шийтгэлийг нэг удаа чөлөөлөх замаар эдийн засгаа дэмжих шаардлага тулгараад байна. 
     УИХ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг дэмжвэл олон аж ахуй нэгж, иргэдэд бодит дэмжлэг болж чадна.  Түүнчлэн, МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд оролцогчдын 87.3 хувь нь Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт санаачилгын хүрээнд татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.  
   2020 оны байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 2.2 сая гаруй зөрчил бүртгэгдэж түүнд ноогдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН, 160 мянган даатгуулагч НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-08 10:10:59

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

The further I read, the better your material is. I have covered plenty of the other sources, like https://makeup-reviews.com/bronzers/oil-free-bronzer-2-medium/; however, just hereI have discovered advice with such facts that were necessary to bear in mind. I imply you will publish articles with different topics to upgrade mine in particular, our knowledge. The language is another brilliant! I really believe I have found my ideal source of the info , thanks to you!

2021-06-11 01:22:33 - 194.150.167.88
to
торгууль болон татварыг нэг удаа өршөөлийн хууль гаргаж тэглэх хэрэгтэй зөрчлийн хуулиар торргуулсан торгуулиуд бол луйвар шүү жишээ нь 1 эгнээгээр явлаа гэж торгох нь дэндүү бүдүүлэг хүний эрх зөрчсөн торгууль шүү
2021-06-08 12:48:03 - 66.181.161.58