Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
МҮБХ-ноос Допингийн эсрэг байгууллагад ШААРДЛАГА хүргүүллээ

МҮБХ-ноос Допингийн эсрэг байгууллагад ШААРДЛАГА хүргүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 11:57:22

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан, шаардлага хүргүүллээ. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МҮБХ-нд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч, допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авилга, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно.

Хүндэтгэсэн ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
 



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-10 11:57:22

Сэтгэгдэл бичих